top of page

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Ономын Дашдорж

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

 

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууддаа 2015-2017 оны хичээлийн жилийн мэнд хүргэж амжилт хүсье.
Манай сургуулийн үндсэн зорилго бол онолын болон практик үйл ажиллагаанд сэтгэн бодохуйн талаар дэвшигдсэн шинжлэх ухааны ололтуудыг өөрийн сургуулийн онцлогт тохируулан дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн сургах болно. Өөрөөр хэлбэл хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжлийн ерөнхий зүй тогтолд нийцүүлэн сургалтаа явуулах бөгөөд энэ нь сургах сурах үйлийн бүтээмжийг дээшлүүлж сургалтыг чанарыг эрс дээшлүүлнэ.
Хүүхдийн сурах идэвх сонирхол, сэтгэн бодох чадварыг тасралтгүй хөгжүүлж, бие даан амьдрах арга ухаан, хүмүүнлэг сэтгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай өв тэгш иргэдийг хүмүүжүүлэхээр бид хичээн ажиллаж байгаа бөгөөд бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин тусалж, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье.
Нийт сурагчид, эцэг эх ахан дүүс монголын нийт хүүхэд багачууд, багш нартаа сайн сайхныг хүсэн ерөөе!
Зөв бодомжтой оюун ухаанлаг байдал дэлгэрэг. Оном сургууль шинжилгээ судалгааны талбар, сайн үйлсийн өлгий байг.

Сургуулийн захирал О. Дашдорж

МАНАЙ ХАМТ ОЛОН

ДАДЛАГА ТУРШЛАГА, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР УР ЧАДВАР БҮХИЙ ШИЛДЭГ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД

Үүсгэн байгуулагч Ард түмний гавьяат багш Ономын Дашдорж нь хүүхдийн сэтгэхүйн үйл ажиллагааны талаар судалгаа хийж түүнийг сургалтын практик үйл ажиллагаанд нэвтрүүлсний үр дүнд сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн сургалтанд амжилттай ашиглаж тодорхой үр дүнд хүрч яваа манай ахмад сурган хүмүүжүүлэгч юм. Судалгааны үр дүнд програмаар өгөгдөх ёстой мэдлэгийн 2-3 жилийн хоцрогдлыг нэг хичээлийн жилийн явцад арилгахын зэрэгцээ тухайн ангийн мэдлэгийг эзэмшүүлж болохыг (85%-иас дээш) практик туршилтаар баталсан. Манай сургуулийн доктор, докторант багш нар зөвлөх гол чиглүүлэгчээр ажиллаж байна.

bottom of page