top of page

Хариуцлагын гэрээ

Энэхүү гэрээг нэг талаас “ Оном ” бүрэн дунд сургуулийн захиргаа (цаашид сургууль), нөгөө талаас ……-р ангийн сурагч ……………………… овогтой ………………..-ийн эцэг ……………………….., эх ……………………….. буюу тэдгээрийг төлөөлөх ………………….. (сурагчийн юу болох)…………………….. нар ……….. оны …… сарын …….-ээс  …….. оны ……. сарын …….-ийг хүртэл хугацаагаар байгуулав. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба сургалтын төлбөрийг 100% төлснөөр хариуцлагын гэрээний хугацаа дуусгавар болж сургалтын гэрээ байгуулна.

Нэг. Эцэг эхийн хүлээх үүрэг

1.1 Тухайн хичээлийн жилд сургуулийн зөвлөлөөс тогтоосон сургалтын төлбөрийн 40%-иас              багагүй хэсгийг 9-р сарын 1-ээс өмнө төлсөн байх

1.2 Сургалтын төлбөрийн үлдэгдэл …………… төгрөгийг ………. оны …….. сарын …….-ний дотор төлөх

1.3 Сургууль болон сургуулийн гаднах орчинд хүүхдийнхээ соёл хүмүүжлийн байдалд санаа тавьдаг байх

1.4 Ангийн эцэг эхийн хурал, сургуулиас эцэг эхчүүдэд зориулж зохион байгуулсан ажил, арга хэмжээнд заавал оролцдог байх

1.5 Ангийн багш, сургуулийн захиргаанаас уулзах шаардлагатайг мэдэгдсэн даруйд хүрэлцэн ирдэг байх

1.6 Хүүхдийнхээ сахилга бат, сурлага хүмүүжлийн талаар хариуцлага хүлээдэг, хамтарч ажилладаг байх

1.7 Хичээлийн цагаас 15 минутын өмнө хүүхдээ авчирч мөн хичээл дуусмагц цагт нь ирж авч байх

1.8 Хичээлийн хуваариас бусад цагт хүүхдийнхээ аюулгүй байдал эрүүл мэндийг бүрэн хариуцаж хамгаалдаг байх

Хоёр. Сургуулийн хүлээх үүрэг

2.1 Гэрээт хугацаанд шаардлагатай талбай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг бэлдэж, сургалтын хэвийн үйл явцыг хангах

2.2 Гэрээт хугацаанд ерөнхий бага, дунд, ахлах боловсрол эзэмшүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зөв зохион байгуулах

2.3 Гэрээт хугацаанд сурах бичиг, сургалтын материал, гарын авлагаар хангах

2.4 Гэрээт хугацаанд хүүхдийг бие хүний төлөвшил, иргэншлийн болон хөгжлийн бусад хөтөлбөрт хамруулах

Гурав. Сургуулийн захиргааны эрх

3.1 Эцэг эхийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд сурагчийн хэрэглэж буй сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хурааж авах

3.2 Сургалтын төлбөрийн тасалдал нь сургуулийн ажлын төлөвлөлт, санхүүжилт, ажиллагсдын нийгмийн хамгаалал, урамшлын сангийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж эхэлсэн тохиолдолд боловсролын үйлчилгээг зогсоох

Сургуулийн захирал ……………………………                         Эцэг ……………………….

                                                                                                       Эх ………………………

                                                                                                       Эцэг эхийг төлөөлж……………….. 

…….. оны …….. сарын

bottom of page